sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд З.Энхболд даргад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэл бүхий хуулийн төслөө өргөн бариад арван хэд хонож буй.

Тэрхүү дуулиант бич­гийг Д.Хаянхярваа даргатай Н.Номтойбаяр, Я.Содбаатар, Ч.Хүрэл­баатар нарын гишүүд УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Тэр үед бүх л телевиз, сонин, сай­тын сурвалжлагч нар цуг­лаж УИХ-ын чуул­ганы завсар­лагаанаар З.Энхболд даргын өрөөнд орохоор мэ­дэгдсэн дээрх гишүүдийг хүлээсэн юм. Удалгүй МАН-ын бүлгийн гишүүд ч УИХ-ын даргад Н.Алтанхуяг сайдыг огц­руулах бичгээ өргөн бариад гарч ирцгээсэн.

Тэр үед УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг нэлээн шаргуу тайлбарласан. Хэзээнээсээ Н.Номтойбаяр гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр төдийлөн сайн харилцаатай бишийг олон нийт ч андахгүй болсон.

Харин тэр үеийн байдлыг үзүүлсэн нэгэн телевиз УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэрийг тун эвгүй буруу бичсэн нь өчигдрөөс эхлээд со­шиал ертөнцөд шуугиан дэгдээгээд байна. Тэд эрхэм гишүүний нэрийг “Н.Нотойбаяр” хэмээн бичсэн нь залуу халуун гишүүний уурыг хүргээд зогсохгүй, сошиал ертөн­цөд ч багагүй дуулиан үүсгэв.

Манай зарим теле­визийнхэн “мөн ч ална шүү”.

Эх сурвалж: