sonin.mn

Цагдаагийн дарга, ко­миссаруудын шинэ дүрэмт хувцасыг хурааж авах тухай зарлигийг Ерөнхийлөгч буул­гасан аж. Учир нь тэдний дүрэмт хувцас нь ар­мийн генерал, маршалынх шиг болсон юм байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Там­­гын газрын дарга П.Цагаан "Х.Тэмүүжин сайд цагдаагийн шинэчлэл хийх талаар анх танилцуулж байхдаа иргэндээ үйлчилдэг цагдаатай болно, дарга нар нь энгийн хүмүүс байна гэж ярьж байсан.

Гэтэл одоо сайд өөрөө комиссар гэдэг цол олгоод, генерал шиг хув­цастай дарга нарыг төрүү­лээд эхэллээ. Энэ нь шинэчлэлийнх нь агуулга бас манай улсын хөгжил олон улсын чиг хандлагатай авцалдахгүй байна.

Хэрэв комиссар нь цэр­гийн дээд цолтой дүйх юм бол түүнийг Ерөнхийлөгч л олгодог хуультай явж ирсэн" хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: