sonin.mn

ОХУ-ын Санкт-Петер­бург хотын казахууд Ли­берал ардчилсан намын дарга В.Жириновскийн гар­гасан Ерөнхийлөгч В.Путиныг Оросын Эзэн хаа­наар өр­гөмжлөх саналыг дэм­жиж буйгаа илэрхийлсэн гэнэ.

Доны казахууд өмнө нь дээрх саналыг дэмжсэн аж. Казахуудын үнэн алдартны шашны холбооноос “АНУ-ын Аляск, Калифорни мужийг Орост нэгтгэх”-ийг шаардахаа ч хэлжээ.

Атаман А.Поляков “Казахууд 1613 онд Михаил Романовыг хаан ширээнд суулгаж байсан туршлагатай. Одоо бид хаа­ныг дахиад өргөмжлөхөд бэлэн” хэмээжээ.

Түүнчлэн казахууд АНУ-ын зарим мужид Оросын соёлыг дэлгэрүүлэхийн тулд ОХУ-ын Засгийн газ­раас санхүүгийн дэмжлэг хүсч байгаа юм. /Росбалт.ру/

Эх сурвалж: