sonin.mn

Өнгөрсөн амралтын өдөр Монгол Бөхийн өргөөнд уламжлалт Монгол Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан боллоо.

Энэ удаагийн барилдааныг 20 жилийн ойгоо тэмдэглэсэн "Их Засаг" их сургууль ивээн тэтгэж зохион байгуулсан юм. Улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлжээ.

Сүүлийн үед барилдаанаа сайтар гаргахгүй доогуур унаатай байсан улсын арслан маань өөрийн хүч мэхээ гаргаж түрүүлсэнд дэмжигчид нь талархаж байна. Аймгийн арслан цолноос шууд Монгол Улсын арслан цол хүртэж, улсынхаа баяр наадамд түрүүлж байсан түүнээс бөхийн хорхойтнууд болон үзэгч, дэмжигчид илүү итгэл найдвар хүлээж байдаг юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: