sonin.mn

ЛОНДОН. /WorldCoal/. “Guildford Coal”-ийн охин компани болох “Терра энержи” компани Монголын “Баруун ноён уул” уурхайгаас 14300 тонн нүүрс нийлүүлсэн амжилт үзүүлсэн байна.

Энэ нь 10 дугаар сарын 30-нд дуусах ёстой байсан хоёр дахь туршилтын хүргэлтийн хамгийн сүүлийн ачаа байсан юм гэж “Guildford Coal”-ийн гүйцэтгэх захирал Питер Кейн мэдэгдэв.

Уурхайгаас шууд авсан нүүрснээс илүүтэйгээр удаан хугацаанд олборлож овоолсон нүүрс болон угаах үйлдвэрийн үр ашиг сайжирснаар “Баруун ноён уул”-ын нүүрсний хоёр дахь туршилт нь эхний туршилтын багцаас илүү таатай үр дүн үзүүлнэ гэж найдаж байна гэж Кейн мэдэгджээ.

Уг компани 11 дүгээр сарын турш уурхайн бэлтгэл ажлыг хийж, 2015 эхээр бүрэн хэмжээний үйлдвэрлэл явуулах урьдчилсан тооцоо гаргаад байгаа нь ирэх саруудад үйлдвэрлэлийг өсгөх төлөвтэй байна.

Нүүрсний чанар болон хэмжээнээс үл хамааран нэг тонн нүүрсийг 9-14 австрали доллароор борлуулснаар 2015 онд уг үйлдвэрлэл бэлэн мөнгөний урсгалд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. БНХАУ-ын Засгийн газрын гаргасан коксжих нүүрсний импортын гаалийн гурван хувийн татварыг 9-14 австрали долларын орлогод шингээсэн аж.

“Баруун ноён уул” уурхайн үйл ажиллагааг явуулах боломжоор хангах гэрээ хэлэлцээр хийх зорилгодоо компани итгэлтэй хэвээр байгаа гэж Кейн дурджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: