sonin.mn

МОСКВА. /minprom.ua/. 2014 онд дэлхийн зах зээлд зэсийн хэрэглээ үйлдвэрлэлийн түвшнээс давна гэж үзэж буйгаа Америкийн хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банкны шинжээчид илэрхийлжээ.

Ирэх онд ч зэс хомс хэвээр байна.

“Перу улсын “Las Bambas” төслийн барилгын ажлыг дуусгахад урьд нь төлөвлөж байснаас их хэмжээний хөрөнгө мөнгө болон илүү их цаг хугацаа шаардагдах бол Монголын зэс олборлогч “Оюутолгой” төсөл төлөвлөж байсан үйлдвэрлэлийн хэмжээгээ энэ онд гүйцээж чадахгүй” гэж шинжээчид тэмдэглээд, эрэлт хэрэгцээ, тухайлбал, улаан металлын үнээс их зүйл шалтгаална гэдгийг нэмж хэллээ.

2015 онд зэсийн үнэ энэ жилийнхтэй харьцуулахад ойролцоогоор 7,7 хувиар буурна гэж урьд нь Францын “Natixis” банк мэдээлсэн байна. Тус банкны шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар, ирэх онд нэг тонн зэс 6335 долларын үнэтэй байх аж.

“2014 онд зах зээлд зэсийн илүүдэл үүснэ гэж бид таамаглаж байсан боловч Хятадын Нөөцийн товчоо стратегийн нөөцөө нөхөхийн тулд үнийн бууралтыг ашигласан нь зах зээлд хомсдолоос гарах боломжийг дахин олгосонгүй. Гэхдээ энэ нь зах зээлийн үндсэн байдалд нөлөөлөхгүй” гэж шинжээчид тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: