sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 65 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхий сайд Ли Көцян болон Н.Алтанхуяг нар харилцан баярын мэндчилгээ илгээлээ.

Ли мэндчилгээндээ, Хятад болон Монгол Улс нь олон улсын сорилтуудыг даван туулж, харилцаандаа тасралтгүй ахиц дэвшил гаргасаар ирсэн чухал хөршүүд юм.

Монгол болон Хятад иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулснаар хоёр орны харилцаа шинэ эрин үед шилжин орж байна. Мөн тэрбээр, хоёр орон болон түүний ард иргэдийн ашиг сонирхлын төлөө өндөр түвшинд харилцаагаа бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг дээшлүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон иргэд хоорондын харилцан солилцоог өргөжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Н.Алтанхуяг илгээлтдээ, найрсаг, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, БНХАУ-тай харилцан ашигтай хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт юм гэсэн байна.

Сүүлийн хэдэн жил, хоёр орны төрийн тэргүүн нар, парламентын болон намын гишүүдийн айлчлалууд олон болж, улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна гэж Н.Алтанхуяг мэдэгджээ.

Хөрш зэргэлдээ орнуудын талаар баримтлах Хятадын дипломат бодлогын “найрсаг, ил тод, харилцан ашигтай болон нээлттэй байх” чиглэл нь зөвхөн Монгол болон Хятадын харилцааг хөгжүүлэхэд төдийгүй, бүс нутгийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжихэд таатай нөхцөлийг бий болгож буйг Монголын Ерөнхий сайд тэмдэглэжээ.

Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн хөгжлийг хурдасгахаар Хятадын Ерөнхий сайдтай хамтран ажиллахдаа таатай байх болно гэж Н.Алтанхуяг илгээлтдээ дурдсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: