sonin.mn

Английн Лондон хотноо ирэх 11 дүгээр сард болох "Дэлхийн мисс-2014" тэмцээнд эх орноо төлөөлөх Т.Батцэцэгийн мэдээллийг дэлхийн миссийн албан ёсны вэб сайтад байршуулжээ.

Тэрээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний шилдэг гоо бүсгүйг тодруулах “Miss world Mongolia-2014” тэмцээний ялагчаар тодорсон юм. Түүнийг дэмжиж байгаа бол www.missworld.com вэб сайт руу орж лайк дарж болох юм.

Азийн топ модель Төрбатын Батцэцэг нь энэ жил 23 настай, биеийн харьцаа 88-63-90, биеийн өндөр 178 см, 54 кг жинтэй.  Тэрээр өмнө  нь  “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагнал хүртэж байв.

Гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс" тэмцээн анх 1951 оноос эхлэн хүн төрөлхтний эв найрамдлыг билэгдэн Англи улсад зохион байгуулагдсанаас хойш эдүгээ 63 дахь удаагаа зохиогдох гэж буй. Энэхүү олон улсын хэмжээний томоохон тэмцээнд манай улс 2005 оноос эхлэн оролцох эрхийг авчээ.

Ж.Болор

Эх сурвалж: