sonin.mn

Гвинейд Эболатай тэмцэж байсан Кубын ажилтан хумхаагаар нас баржээ

ГАВАНА. /Xinhua/. Гвинейд “Эбола”-тай тэмцэж байсан Куба улсын эрүүл мэндийн багийн ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ гэж Кубын “Гранма” сонин мэдэгджээ.

Өдгөө 60 настай эдийн засагч Хорхе Хуан Родригес Герра нь хумхаа өвчнөөс үүссэн тархины хүндрэлийн улмаас нас баржээ гэж Кубын Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг “Гранма” сонинд дурдсан байна.

Тэрбээр, Кубын эрүүл мэндийн бригадын анхны багын хамт “Эбола”-тай тэмцэх олон улсын хүчин чармайлтад нэгдэхээр Гвинейд 10 дугаар сарын 6-нд очжээ.

“Гэвч 10 дугаар сарын 22-нд хоолны асуудлаас болж түүнд суулгалт өгөх шинж тэмдэг илэрсэн бөгөөд бригадын эмч нар түүнийг эмчилгээ хийлгэхийг санал болгосон” гэж Эрүүл мэндийн мэдэгдэв.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Геррад антибиотик өгснөөр түүний биеийн байдал сайжирсан боловч биеийн байдал нь эргээд муудсаар 10 дугаар сарын 24-нд хумхаа туссанаа мэдэж, 10 дугаар сарын 26-нд нас баржээ.

“Бригадын эдийн засагчийн хувьд тэрбээр “Эбола” халдварт өвчтөнийг эмчлэх төв хэсэгт ороогүй бөгөөд халдвар авсан эсэхийг шалгах хоёр шинжилгээ хийж хариу нь эерэг гарсан” гэж Эрүүл мэндийн яам мэдэгдсэн юм.

Баруун Африкт “Эбола” вирусын улмаас 5000 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн халдвар авсан байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг