sonin.mn

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас нийслэл, аймаг, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нарт зориулсан сургалт, семинарыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

2014 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэ удаагийн сургалтаар хүн ам, гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгаалал, нийгмийн халамж, тэтгэврийн шинэчлэлийн талаар шинээр боловсруулж буй хууль тогтоомж, бодлогын бичиг баримтуудын төслийг танилцуулахын зэрэгцээ Засгийн газраас зарласан "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын явц, яамд, салбар агентлагийн хамтын ажиллагаа тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлж байгаа нь Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх чухал арга хэмжээ болж байна.  

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, ялангуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн хамтын үр дүнтэй үйл ажиллагаанаас хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын арга хэмжээний талаар дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт ихээхэн хамаарах учир сургалтыг зохион байгуулагчид болон оролцогчдын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа юм.