sonin.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан намынхаа даргыг Ерөнхий сайдын суудлаас огцруулах бичигт гарын үсэг зурж сөрөг хүчнийг дэмжсэн. Түүний эл үйлдлийг буруушаасан намынхан нь түүнд хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ.

Тухайлбал Говь-Алтай аймгийн АН, Баян-Өлгий аймгийн АН, Завхан аймгийн АН, Төв аймгийн АН-аас албан бичиг иржээ. Тус албан бичигт УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь намын үндсэн дүрмийн 3,3 дахь заалт буюу намын гишүүний үүргээ биелүүлээгүй, мөн намын нэрээр УИХ-д сонгогдсон боловч МАН-тай нийлэн намын нэр хүндийг унагааж Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан тул намын үндсэн дүрмийн 3,6 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна гэжээ.

Мөн зарим аймгуудын АН түүнийг намаас хөөх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.