sonin.mn

Байнгын хороонд бай­тугай УИХ-ын нэгдсэн чуул­ганд ч тоотой морилж ирдэг Р.Амаржаргал, Б.Наранхүү нарын эрхмүүд өчигдөр хуралдаанд оролц­сон нь Ц.Даваасүрэн дар­гаас эхлээд Ерөнхий сай­дыг ч гайхшруулах шиг болно лээ.

Б.Наранхүү ги­шүүн хэзээний л утсаараа оролдсон шиг суусан бол Р.Амаржаргал гишүүн Б.Болор гишүүнтэй алив нэг­нийг их л аминчлан ярьж суусан. Төдий л удалгүй яриа нь дууссан бололтой хавтастай бичиг хэргээ сугавчилсаар гарч одоход нь телевизийн сэтгүүлчид яриа авахаар хөөцөлдсөн ч шулуухан татгалзаж, түргэн түргэн алхсаар холдон одно лээ.

Ер нь тэрбээр хэвлэл мэдээлэлд төдийлөн нээлттэй байддаггүй ч сүүлийн үед бүр ч зайгаа авах болжээ. Аргагүй л одоо үед амнаасаа үг алдахгүйг хичээж яваа бололтой.

Эх сурвалж: