sonin.mn

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар на­рыг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэг­жүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэрэгт буруутган цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Хоригд­соноосоо хойш Л.Гансүх эсэр­гүүцлийн захидал би­чиж, хуурай өлсгөлөн зар­ласан. Мөн Дархан-Уул айм­гийн иргэдийн төлөөлөл Л.Гансүхийг батлан даал­тад гаргахыг шаардаж, өлс­гөлөн зарлахаа мэдэгдээд байгаа юм. Өчигдөр Л.Ган­сүхийг батлан даал­тад гаргах шийдвэр гаргасан бөгөөд өнөөдөр суллах аж.

Харин түүнтэй хамт хо­риг­дож байгаа М.Тулга, Э.Төмөрбаатар нарын саа­­туу­лах хугацааг 30 хо­но­гоор сунгасан байна.

Эх сурвалж: