sonin.mn

Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн байдаг. Үүний 8.4 хувь буюу 200 гаруй мянган иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөгөөр цалинждаг байна.

Тэгвэл Монголын үйлд­вэрчний эвлэлийн хол­боо­ноос өчигдөр хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээг хоёр дахин нэмэх саналтай байгаагаа улам­жиллаа. Тэд “Ийнхүү хөдөл­мөрийн хөлс­ний доод хэмжээг 380 мянган төгрөг болгосноор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад ажил­лагсдын цалин, ор­лого нэмэгдэж, иргэдийн амьдрал дээшилнэ” гэв.

Харин дээрх асуудлыг ирэх оны дөрөвдүгээр сард хөдөл­мөр, нийгмийн гурван талт хэлэлцээрээр албан ёсоор шийдвэрлэх аж.

Эх сурвалж: