sonin.mn

БЭЭЖИН. /Reuters/. Афганистантай хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр зөвшилцсөнийхөө дараа БНХАУ-ын Засгийн газар Уйгурын салан тусгаарлах үзэлтнүүдийг дарах ажиллагаагаа эрчимжүүлэхээр бэлтгэж байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин мягмар гарагт Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзжээ. Хоёр улсын удирдагч нар стратеги, хамтын ажиллагааны түншлэлийн талаар хамтарсан мэдэгдэл хийлээ.

Уг мэдэгдэлд, аюулгүй байдлын арга хэмжээнүүдэд Афганистантай хиллэдэг Шинжаан Уйгурын ӨЗО-ыг тусгаар тогтнуулахыг хүсч буй “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн”-ийг дарах тухай тусгасан гэжээ.

2015 оноос хойш гурван жилийн хугацаанд Афганистаны Засгийн газарт БНХАУ 240 орчим сая долларын буцалтгүй тусламж өгнө.

Мөн Хятадын компаниуд Афганистаны усан цахилгаан станц болон дэд бүтцийн хөгжлийг дэмжин хөрөнгө оруулах ажээ.

Хятадын тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалт улсынх нь сэргээн босголтын ажилд тусална гэж Афганистаны Засгийн газар найдаж байна. АНУ тэргүүтэй олон улсын хүчнийхний олонх энэ оны эцэс гэхэд  Афганистанаас гарахаар төлөвлөж байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: