sonin.mn

ХАХНХЯ-ны  төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Нарангэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг  2014 оны 10 дугаар сарын 24-ны өдөр зарим дүүргүүдийн харьяа хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр анхан шатны нэгж дээр  ажиллаж, иргэд олон нийттэй харилцаж, тэдний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж байдаг  хэлтсийн албан хаагчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх гарцын талаар ярилцах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан.   

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нийт  албан хаагчиддтай уулзаж, ажлын үр дүнгийн талаар ярилцсан.   

Мөн тус дүүргийн Нийгмийн  даатгалын хэлтсийн албан хаагчидтай уулзан,  үйл ажиллагаатай танилцаж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн  шалгалтад тэнцсэн албан хаагчдад баяр хүргэн, цаашдын ажилд амжилт хүслээ.