sonin.mn

Хишиг-Өндөр, Сэлэнгэ суманд Эх орон 36 хөгжлийн хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

Эх орон 36 хөгжлийн хөтөлбөрийг Хишиг- Өндөр суманд зохион байгуулж тус сургуулийн 14-17 насны 276 хүүхэд, Сэлэнгэ суманд Хангал, Хялганат, Бугат сумдыг бүсчлэн 14-17 насны 220 хүүхэд нийт 496 хүүхдийг хамрууллаа. Арга хэмжээнд оролцсон хүүхдүүд хорьтод хувиарлагдаж дараах өртөөнүүдээр аялалаа.

Миний эх орон төв: эх орноороо аялахуй, түүхийн хуудсыг сөхөхүй, Би монгол услын иргэн, монгол хэл бичиг, монгол бахархал өртөөнүүд

Энхийн төлөө төв: Бие хамгаалах урлаг, хорт бодисоос хамгаалах арга, жагсаалын бэлтгэл, бие бялдарын хөгжил, Бие хамгаалах урлаг

Бид аялагч төв: майхан барих, зүг чиг олох, нууц дохио тайлах, уяа зангидах, гал асаах дэд өртөөнүүд

Эх орон дуудсан цагт төв: усанд живсэн, түлэгдсэн, зүсэгдсэн, цус алдсан, ухаан алдсан, хөл гараа бэртээсэн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх, гамшигийн тухай, гамшгийн үйл ажиллгаанд хүүхдийн оролцоо, Гал унтраах, газар хөдлөлт, нурангиас хамгаалах

Эр зоригийн шалгуур төвийн: итгэлийн уналт, удирдлагатай бөмбөг, харанхуй, нууц түлхүүр, Өнгөт дөврөвжин зэрэг өртөөгөөр аялаж тодорхой ур чадвар, танин мэдэхүйн мэдлэг ойлголттой боллоо.

Орон нутагт ХГБХХ-ийн удирдлага, мэргэжилтэнүүд, ЦШ, ЦГ, ОБГ, ЭМГ, SM телевизийн 10 хүний бүрэлдэхүүнтэй сургалт арга зүйн баг ажиллаж, оролцогч хүүхдүүдэд эх оронч үзэл, тэсвэр хатуужил, эрсдэл даах чадвар, харилцаа, бусдыг хүндлэх, найздаа туслах, хариуцлагатай байх гэх зэрэг 36 дадал чадварыг эзэмшүүллээ.

Уг арга хэмжээг 2-р сургуулийн захиргаа, багш ажилтнууд дэмжин хамтран ажиллаж өөрсдийн сургалтын арга зүй, хичээл заах шинэлэг мэдээлэлтэй боллоо.