sonin.mn

СӨҮЛ. /VOA/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун есдүгээр сар эсвэл 10 дугаар сарын эхээр шагайн мэс засалд орсон гэж Өмнөд Солонгосын тагнуулын ажилтнууд мэдэгдлээ.

Шинээр орон сууц баригдсан бүстэй Ким Жөн Ун танилцахдаа таяг тулан алхаж байгааг харуулсан зургийг 10 дугаар сарын 14-нд Умард Солонгосын төрийн өмчийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд гаргасан юм.

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газар Умард Солонгост болж буй сүүлийн үеийн үйл явдлуудыг мягмар гарагт парламентын хороондоо хууль тогтоогчдод тайлагнажээ.

Кимийн шагайнд нэг уйланхай байгааг тавдугаар сард илрүүлсэн гэж тагнуулын албаны хүмүүс хэлсэн байна. Тэдний хэлснээр, энэ уйланхайгаа авахуулахын тулд Ким гадаадын мэс засалч нарыг Пхеньянд урьжээ. Удирдагч Кимийн бие одоо тэнхэрч байгаа аж.

Мөн авлига болон бусад хэрэгт холбогдсон 10 орчим хүн, тэдний дотор Солонгосын хөдөлмөрийн намын удирдах албаны хүмүүсийг саяхан цаазаар авчээ. Үүнээс гадна, улс төрийн хоригдлуудыг хорих ангиудаа Умард Солонгос өргөтгөсөн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: