sonin.mn

ДУБАЙ. /NHK/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод дэлхийн лалын шашинт орнуудын эдийн засгийн чуулга уулзалт эхэлжээ. 10 дахь удаагийн энэ чуулганд 100 гаруй орны улс төр, эдийн засгийн 2000 гаруй тэргүүн оролцож байна.

Эдийн засгийн хөгжлөөр дамжуулан баян ядуугийн ялгааг багасгаснаар шашин болон шашны урсгалд суурилсан мөргөлдөөнийг шийдвэрлэнэ гэж Малайзын Ерөнхий сайдын орлогч асан Тун Муса Хитам чуулганы нээлтийн үеэр дурджээ.

Дубайн төлөөлөгч, эдийн засгийн хөгжил нь лалын шашинт орнуудад эв нэгдлийг авчрах болно гэжээ.

“Лалын улс” бүлэглэлийн аюул өсөн нэмэгдэж байна. Хэт давруу үзэл суртлыг тархахаас урьдчилан сэргийлэхэд эдийн засаг, бизнесийн хөгжлийн холбоо тус болно” гэж чуулганд оролцогчид үзэж байна.

“Халал” бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөх болон лалын нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг дээшлүүлэх зэрэг асуудлыг гурван өдрийн хуралдаанаар хэлэлцэх ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: