sonin.mn

КИЕВ. /Voice of Russia/. Ерөнхийлөгч Петр Порошенкогийн том хүү парламентын сонгуульд 64,04 хувийн санал авсан гэж Украины СЕХ мэдэгдлээ.

Алексей Порошенко нь Украины ерөнхийлөгчийн нам болох “Петр Порошенкогийн эвсэл”-ийн гишүүн юм. Тэрбээр одоо Винница мужийн нэг нэр дэвшигчтэй тойргоос Дээд Радагийн гишүүн боллоо.

Алексей Порошенко нь Шанхай хот дахь Украины ерөнхий консулын газрын эдийн засгийн асуудал хариусан дэд зөвлөхөөр ажиллаж байжээ.

Украины парламентын ээлжит сонгууль өнгөрсөн ням гарагт болсон юм. Украинчууд парламентын 423 гишүүнээ, тэдний 225-ыг нь намын жагсаалтуудаас, 198-ыг нь ганц нэр дэвшигчтэй тойргуудаас сонгосон ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: