sonin.mn

Алтанхуягийн ЗГ нь Монгол банктай хамтран үнэ тогтворжуулах бодлого гэх ажлыг сүүлийн жилүүдэд хийжээ.

Энэ бодлогыг задлан ойлгохыг хичээе.
Валютын ханш нь өнөөдрийн нөхцөлд Гадаад худалдаан дээр гарч байгаа алдагдалаас шууд хамаардаг болох нь харагдаад байна. Монгол улс 2014-оны эхний 9 сард гадаад худалдаан дээр 900 сая $-ны алдагдал хүлээсэн байна.

Энэ алдагдалыг багасгахын тулд Гадагшаа Доллар урсах урсгалын хурдыг багасгах долларуудыг ядаж аль болох Монголдоо удаан байлгахыг хичээх хэрэгтэй. Ингэвэл Монгол дахь долларын ханшийг барихад тус дэм болно.

Үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд Цементийг Гадаадаас оруулж ирдэг Компаниудад зээл өгч, Цементийн үнийг барьжээ. Энэ компаниуд төгрөгөөр авсан зээлээ Банкин дээр очиж доллар болгож солиулж аваад Гадаадаас Цемент авч Монголдоо хямд зарна.

Энэ нь үнэндээ Гадагшаа гарах Долларын урсгалыг дэмжсэн бодлого шахуу болж гадаад худалдааны алдагдалыг бууруулахад ямар ч нэмэр болсонгүй. Хямд цементээр барилга бариад хямд зарах бөгөөд борлуулалт энэ хирээр сайн байх тул Зөвхөн Барилгын салбарын өсөлтийг хадгаласан бодлого болжээ.

Мөн гадаадаас Нефтийн бүтээгдхүүн оруулж зардаг Компаниудад зээл өгсөн нь бас л Гадаад худалдааны алдагдалыг бууруулахад нэмэр болохгүй бөгөөд тухайн салбарыг буюу борлуулалтыг нь дэмжиж байгаа бодлого л болсон байна.

Энэ хирээр Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн гэж болох юм. Гэтэл Валютын ханшийг барих бодлого бол биш болжээ.

Харин Гадаад худалдааны алдагдалыг дэмжихгүй тийм зээлүүд нь валютын ханшийг барихад туслажээ.
Тухайлбал: Гадагшаа доллар гаргахгүй МАХ-ны нийлүүлэлтийг дэмжсэн бодлого бол цэвэр дотоодын мөнгөний урсгалыг дэмжиж байгаа тул Валютын ханшийг барихад туслана.
Бас дотоодын улаан буудайгаар гурил хийдэг Компаниудад зээл өгсөн нь дотоодын мөнгөний урсгалд дэм үзүүлж байгаа юмаа.

Мөн НҮҮРС хөтөлбөр нь ч Гадаадад валют гаргахгүй тул Төгрөгийн ханшийг барихад тусласан байна.

Гэтэл Зам тавьдаг Компаниудад өгсөн мөнгө шууд л гадагшаа урсах долларыг дэмжих болно гэх мэт.

Хожим ЗГ-аас Компаниудад зээл өгч дэмжихэд Гадаад худалдааны алдагдалыг дэмжиж байгаа эсэхийг нь ОНЦ чухал үзүүлэлт болгож авч үзэх шаардлагатай болж байгаа юм байна.

Алтанхуягийн ЗГ-ын хийсэн хамгийн зөв бодлого нь Гадаадаас авдаг бүтээгдхүүнийг Монголд үйлдвэрлэхийг дэмжиж зээл өгсөн нь юм.
Удахгүй Эдгээр зээлийн үр дүн харагдах болно.

Би ЗГ-ийн 888-гэх төслийг гадаад Валютын ханшийг бууруулах зөв бодлого гэж байгаа юмаа.

Гэвч ойрын нэг жилийн дотор үр дүн нь харагдахгүй тул сүүлчийн 2 жилд төгрөгийн ханш 30%-аар унасан үзүүлэлттэй байна.