sonin.mn

ТОКИО. /Kyodo/. Сочигийн олимпын кибер аюулгүй байдлыг хариуцсан орос мэргэжилтэн 2020 оны Токиогийн олимпыг зохион байгуулагчдад кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриаллаа.

Евгений Касперский нь Оросын цахим аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг пүүсийн тэргүүн юм.

Тэрбээр мягмар гарагт Токио хотод төр, хувийн хэвшлийн аюулгүй байдлын асуудал хариуцсан 150 орчим хүнтэй уулзжээ.

Сочигийн олимпыг зохион байгуулах хороо хоёрдугаар сард өвлийн олимпын наадмын үеэр 100 мянга гаруй удаа кибер халдлагын бай болсон гэж Касперский хэлсэн байна.

Тухайлбал, нэг хакер зохион байгуулах хорооны албан хаагчтай нэгдэж, компьютерын системийг бусниулахыг завджээ. Мөн өөр нэг ноцтой тохиолдол гэвэл, санхүүгийн мэдээлэл боловсруулдаг компьютерт хууль бусаар мөнгөн гуйвуулга хийдэг вирус халдаажээ.

Тиймээс хакерууд Токиогийн олимпын арга хэмжээнүүдийг цуцлахаас өөр аргагүйд хүргэж, шууд дамжуулахад саад болж болзошгүй гэж Касперский анхаарууллаа.

Г.Доржханд

Эх сурвалж: