sonin.mn

НҮБ. /Xinhua/. “Эбола”-тай өвчтөнийг тусгаарлах, хянах төвийг Монрови хотод барих ажилд НҮБ-ын Либерид энхийг сахиулах хүчний /UNMIL/ Хятадын бүрэлдэхүүн хэсэг туслахаар боллоо гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв.

Дужаррик НҮБ-ын төв байранд хийсэн мэдэгдэлдээ, уг байгууламжийг барихад 21 хоног зарцуулна гэжээ.

Мөн тэрбээр, UNMIL-ий хоёр ажилтан халдвар авсны дараагаар 44 ажилтныг тусгаарласнаас 42 хүний тусгаарлалтын хугацаа дууссан бол үлдсэн хоёр хүнийх 11 дүгээр сарын 1-нд дуусна гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт UNMIL-ий хоёр ажилтан “Эбола”-гаас нас барсан. Тиймээс яаралтай арга хэмжээ авснаа энхийг сахиулах хүчнээс  мэдэгдсэн байна.

2003 онд байгуулагдсан UNMIL нь Либерийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх болон иргэдийг хамгаалж, Засгийн газарт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй билээ. Уг хүчин 6000 орчим цагдаа, цэрэгтэй ажээ.

“Эбола”-тай тэмцэхэд Хятад улс өнгөрсөн долоо хоногт 82 сая долларын тусламж үзүүлэхээ амласан. БНХАУ нийт 122 сая долларын тусламжийг Баруун Африкт үзүүлээд байна.

Хятад улс энэ удаа бэлэн мөнгө, эд материал болон эрүүл мэндийн шинжээчдийг “Эбола” хамгийн их тархаад байгаа Либери, Сьерра-Леон, Гвинейд илгээнэ. Мөн Хятад улс Либерид 100 ортой эмчилгээний төв барьж өгөхөөр болсон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: