sonin.mn

ТОКИО. /KoreaTimes/. Машинаас эхлүүлээд алхаж байгаа хүн болж хувирах боломжтой, бүрэн ажиллагаатай  “Трансформер” роботыг зохион бүтээхэд Японы гурван компани хамтран ажиллажээ.

“Трансформер” роботын чадварыг “Brave Robotics”, “Asratec” корпораци болон үүний эх хувилбарыг зохион бүтээгч “Tomy” компани тус роботын чадварыг харуулсан дүрс бичлэгийг “YouTube”-д тавьсан байна.

Дүрс бичлэгт, уг  робот цэнхэр спорт загварын суудлын машинаас хоёр хөлтэй хүн болон хувирч байгааг харуулжээ.

Эдгээр компани роботоо жинхэнэ машинтай адил хэмжээтэй болгон томруулахыг хүсч байгаа аж.

“J-deite Quarter” роботын өндөр нь 1,3 метр аж. Энэ робот цагт хөлөөрөө нэг км, дугуйгаараа 10 км хүртэл хурдлах боломжтой.

Г.Доржханд

Эх сурвалж: