sonin.mn

Сүхбаатар аймагт “Эрүүл гэр бүлээс монголын ирээдүй” уриан дор зохион байгуулж буй “Бүх нийтийн кросс” гүйлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 05, 2011 оны 32 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн “Бүх нийтийн кросс” гүйлтийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

• 2014 оны 10 сарын байдлаар “Бүх нийтийн кросс гүйлт”-ийг 75 – н байгууллага хамтран зохион байгуулж давхардсан тоогоор 9000 гаруй иргэд олон нийтийг хамруулсан ба зохион байгуулагч байгууллагууд нь өөрсдийн санаачлагаар 2.800.000 төгрөгний витамин амин дэмээр оролцогчдыг урамшуулж хамтран ажиллалаа.

• “Бүх нийтийн кросс гүйлт” зохион байгуулагдсаны үр дүнд Салбар дундын хамтын ажиллагаа идэвхжиж, байгууллагуудын уялдаа холбоо , иргэд хамт олны хөдөлгөөний идэвхи сайжран оролцогчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.