sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Бээжинд 11 дүгээр сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /APEC/ уулзалтын аюулгүй байдлыг хангахын тулд тус хотын цагдаа нар терроризмтой тэмцэх цэргийн сургуулилт хийжээ.

Сургуулилтын талаар мэдээлэл аваагүй, өөр өөр хэлтсийн цагдаа нар Хятадын үндэсний конвенцын төв болон Янци нууранд болж буй хуралдааны үеэр хоёр газарт болсон зохиомол террорист ажиллагаатай тэмцлээ гэж нийслэл хотын нийгмийг аюулаас хамгаалах товчооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Террорист халдлагатай нүүр тулсан үед цагдаагийн зохицуулалт, хариу арга хэмжээг сориход чиглэсэн сургуулилт байлаа гэж цэргийн сургуулилтын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгджээ.

APEC-ын уулзалтын үеэр террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс аюулгүй байдлыг нягт шалгаж, уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг сайтар хангахыг Хятадын цагдаагийн дарга Гоу Шөнкунь уриалсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: