sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос интернэтээр хортой программууд тараан өмнөд солонгосчуудын ухаалаг гар утсуудыг хакердахыг завдсан гэж Сөүлийн тагнуулын газар мэдэгдлээ.

Тоглоом нэрийдлээр энэ оны тавдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 16-нд хортой программуудыг Өмнөд Солонгосын цахим хуудсуудад тараажээ.

Ямар нэг бодит хохирол бүртгэгдээгүй ч Өмнөд Солонгосын 20 мянга гаруй ухаалаг гар утсанд ийм програм халдварласан бололтой.

Өмнөд Солонгосын засгийн газрын байрууд, банк болон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн цахим хуудсуудад кибер халдлага явуулахын тулд хилийнхээ дотор болон гадна элит хакеруудын өргөн сүлжээг Умард Солонгос ажиллуулдаг аж.

Өнгөрсөн долдугаар сард цэргийн эх сурвалжуудын мэдэгдсэнээр, коммунист энэ улс элит хакеруудынхаа тоог сүүлийн хоёр жилийн дотор хоёр дахин нэмэн 5900 болгожээ.

Г.Доржханд

Эх сурвалж: