sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. АНУ-ын Миссури муж улсын Фергюсон хотод цагдаагийн ажилтан өнгөт арьст Майкл Браун гэх өсвөр насны хүүгийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор тус улсын хотын цагдаагийн дарга Томас Жексон огцрохоор болжээ. Энэ тухай тус улсын телевизийн “CNN” компани мэдээлсэн байна.

“CNN”-ийн Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлснээр, энэ тухай ирэх долоо хоногт албан ёсоор мэдэгдэж магадгүй аж. Жексоныг албан тушаалаас нь огцруулбал хотын хууль сахиулах байгууллагуудыг шинэчлэхэд тусална гэдэгт тус хотын эрх баригчид найдаж байна.

18 найстай, Африк гаралтай Америкийн иргэн Майкл Брауныг цагдаагийн ажилтан буудан хөнөөсөн хэрэг Фергюсон хотод наймдугаар сарын 9-нд гарсан юм. Хэвлэлүүдийн нотолж буйгаар, цагдаагийн ажилтан Брауныг буудах үед зэвсэггүй хүү гараа өргөн зогсож байжээ.

Энэ хэргээс хойш Фергюсон хотод олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагаа байнга болж байгаа билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: