sonin.mn

МЕХИКО. /ITAR-TASS/. Мексикийн Герреро мужийн Игуала хотод өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр болсон эсэргүүцлийн ажиллагааны дараа сураггүй алга болсон оюутнуудыг эрэн сурвалжлах нутаг дэвсгэрийн хүрээг тус улсын эрх баригчид өргөжүүлэхээр шийджээ.

Мексикийн Дотоод хэргийн сайд Мигель Анхель Осориогийн мэдээлснээр, оюутнуудыг эрж хайх ажиллагааг хөрш тойргуудын нутаг дэвсгэрт явуулна.

Одоогийн байдлаар “гэмт хэрэгтнүүдэд хулгайлагдсан оюутнуудыг нуусан байж болзошгүй 100 гаруй газрыг шалгажээ”. Эрж хайх ажиллагаанд Прокурор, цагдаагийн 10 мянга орчим ажилтан болон цэргийн албан хаагч оролцож байгаа аж.

Үүний зэрэгцээ, Герреро мужийн нутаг дэвсгэрт “нийгмийн аюулгүй байдлыг хангахад маш ноцтой асуудал байгааг” Мексикийн Дотоод хэргийн сайд хүлээн зөвшөөрчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: