sonin.mn

Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,  тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, “Розенбауэр” компанийн гүйцэтгэх захирал Херберт Пөлингер нар гарын үсэг зурлаа.  

 Энэхүү төсөл нь нийт 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий 4 төрлийн 16 автомашин, дагалдах 2000 гаруй тоног төхөөрөмжийн хамт нийлүүлнэ.

Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан үйлдвэрлэх евро стандартын эдгээр автомашин техник хэрэгсэлийг ирэх оны 9 дүгээр сар гэхэд манай улсад нийлүүлж эхлэх юм.  Хөнгөлөлттэй зээлийн төсөлд Улаанбаатар хотоос гадна Архангай, Булган, Хөвсгөл, Орхон зэрэг 11 аймаг хамрагдаж, ирэх онд евро стандартын техник хэрэгсэлтэй болох нь.