sonin.mn

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн “Cygnus” сансрын хөлөг бүхий “Antares” зөөгч пуужин тус улсын Виржини муж улсын эрэг хавийн Уоллопс аралд оршдог НАСА агентлагийн /Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв/ сансрын буудлаас хөөргөх үед дэлбэрсэн байна.

Уг зөөгч пуужинг орон нутгийн цагаар 18 цаг 23 минутад хөөргөж эхэлсний дараахан дэлбэрчээ. Ослын шалтгааны талаар одоогоор мэдээлээгүй байна.

НАСА агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийн үеэр хүний амь эрсэдсэн болон гэмтэж шархадсан тохиолдол гараагүй аж.

“Cygnus” хөлөг Олон улсын сансрын станцын багийнханд тоног төхөөрөмж хүргэх ёстой байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: