sonin.mn

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан өчигдөр үүрэгт ажлаа өөрийн орлогч Д.Ганбаярт хүлээлгэж өглөө. Учир нь түүнийг төрийн албанд ажиллаж байгаагүйг  шүү­хээс тогтоожээ.

Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг  түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх за­­хи­рамж гаргасан юм. Тэрбээр  ажлаас   чө­­лөө­лөгдсөн талаараа шүүхэд гомдол гаргасан боловч Сум дундын гуравдугаар шүүх түүний хүсэлтийг хянан хэ­лэлцээд дараах  шийд­вэрийг  гарга­сан  байна.

Тодруулбал,  2010 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс  өнгөрсөн  оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хуга­цаанд Баянхонгор айм­гийн Ардчилсан намын дар­­гаар ажиллаж байсныг Төрийн албанд ажиллаж байсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзсэн байна.

Эх сурвалж: