sonin.mn

ХТҮГ "Монголын өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн судалгаа" сургалтыг Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд зохион байгуулж байна.

Сургалтыг ХТҮГ-ын хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд 21 аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнгүүд оролцож байна.

ХТҮГ нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр “Өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн судалгаа” судалгааг МИДАС ТББ-ын судалгааны багтай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү судалгааг АНУ-ын Search институтийн Хөгжлийн Давуу Чанарын Үзүүлэлт аргачлалаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Судалгаа нь Монгол орны өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн жишиг тогтоох зорилготой.