sonin.mn

Монголбанк 1 долоо хоногтой 198.9 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.

Ингэснээр 2014 оны 10-р сарын 29-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 696 тэрбум төгрөг болжээ.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.