sonin.mn

“Фортуна” нэрээр алдарш­сан Эдийн зас­гийн хөгж­лийн сайд асан Н.Бат­баяр хожим ба­заах­гүй хэ­рэгт хут­гал­даж мэдэх ба­­лаг­тай сайдынхаа сууд­лыг тавьж өгч санаа нь амар­чихаад байгаа.

“Чингис бонд”-ыг загалмайлсан эцэг шиг нь захиран зарцуулж харин ч мөнгөөр бөөлөх нь холгүй явсан сайдтан өнөөдөр сул гишүүн болсон биш төрийн ордноор ч үзэгдэх нь цөөрсөн.

Хөгж­лийн банкны захир­лаар өөрийнхөө хүнийг тавьж дөн­гөсөн “Фортуна” сайд арга­гүй л мөнгөөр бороо оруу­лах нь холгүй явсан гэд­гээ нотолж Эдийн засгийн хөгжлийн яаманд өөрийнх нь тушаалыг гүй­­­­цэтгэж байсан ажилтнуудаа ха­рин ч нэг гарыг нь цайлгах шиг болоод явж оджээ.

Тэрбээр Ч.Улаан сайд шиг шүлэг бичиж нялуурсангүй. Ха­рин аргагүй л босс шиг хагас сая төгрөгөөр шагнаж шаг­начихаад явж одсон тухай сайдгүй яамаар дүүрэн ши­вэр авир хийл­­цэж байгаа аж.

Мөнгөтэй яам удирдаж байсан гэсэндээ Н.Батбаяр ги­шүүн харин ч нэг баярхах шиг л болж.

Эх сурвалж: