sonin.mn

“Исламын улс” тер­рорист бүлэг халдлага үйл­дэнэ хэмээн заналхийлж байгаа учраас АНУ-ын засаг захиргаа Засгийн газрын байрны хамгаалалтыг чан­гатгасан байна.

АНУ-ын Үндэсний аюул­гүй байдлын сайд Жей Жонсон энэ талаар мэдэгдлээ. Тэрбээр “Вашингтон болон бусад томоохон хотын засаг захиргааны байрнуудын аюулгүй байдлын дэглэмийг чангатгах тушаалыг Хол­бооны хамгаалалтын албанд өгсөн” гэжээ.

Энэ шийдвэрийг гаргах бол­сон шалтгаан нь тер­рорист байгууллагуудын зүгээс хууль хяналтын байгуул­лагын ажилтнууд, төрийн албан хаагчид, Засгийн газрын байр руу халдлага үйлдэнэ гэж занал­хийлж байгаа явдал юм.

Өнгөрсөн долоо хоногт Канад улсад хоёр удаа халдлага гарсан. Энэ сарын 20-нд исламын шашин шүтдэг Канадын иргэн, 25 настай М.Рулё нь Сэн-Жан-сюр-Ришельё хотод хоёр цэргийн амь насанд халдсан бол 22-нд винтов буугаар зэвсэглэсэн исламын хэт даврагч Майкл Зехаф-Бибо парламентын байшинд нэвтрэн оржээ.

Зэвсэгт этгээдийг эсэр­гүүцсэн буудалцаан болс­ноос хүндэт харуулын нэг цэрэг амиа алдсан аж. /ИТАР-ТАСС/

Эх сурвалж: