sonin.mn

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дах Улсын нөөцийн салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн нь ажлын байранд архидан согтуурч, албан хаагчаа зодож гэмтээсэн баримт олон нийтэд цацагдсан.

Тус улсын нөөцийн салбарт албаныхан шалгалт хийж ажлын байранд архидан согтуурч, танхайрсан, албаны бэлтгэл бэлэн байдал алдагдуулсан, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй, сахилга бат, хариуцлага алдсан хэмээн онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнг ажлаас нь халжээ.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас түтгэлзүүлэх шийдвэрийг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж гаргаж орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдпага, нийт бие бүрэлдэхүүнд бэлэн байдлыг сайтар хангаж, албан хаагчдын сахилга бат, хариуцлагыг өндөрсгөн ажиллахыг үүрэг болголоо.

С.Хорлоо

Эх сурвалж: