sonin.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор аравдугаар сарын 26-ны шөнө иргэн Г, Д нар “УАЗ-469” маркийн гурван автомашинаар их хэмжээний эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хилчид саатуулсан байна.

Шалгалтын явцад дээрх автомашинуудаас 536 хайрцаг эм тариа, “Атлас” аккумлятор, 98 ширхэг гар утас, 13 булган шуба зэрэг эд зүйлийг хил хяналтын байгууллагын шалгалтад оруулахгүйгээр шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэх гэж байсныг нь тогтоожээ.

С.Хорлоо

Эх сурвалж: