sonin.mn

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар гурван талт зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцоно.

Мөн зөвлөлдөх уулзалтын хүрээнд Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг хариуцагч Ч.Сайханбилэгт бараалхана.