sonin.mn

Төр засаг тогтвортой байх нь эх орон, ард түмэнд чухал гэдгийг аймгуудын  АН-ын удирдлага, эгэл жирийн гишүүд дэмжиж, АН-ын хэрэг эрхлэх газар болон АН-ын дарга Н.Алтанхуягт хаягласан мэдэгдэл ирүүлсээр байгаа.

Төр засаг тогтвортой байх чухал гэдгийг Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд дэмжиж уриалга гаргасан төдийгүй АН-д хаягласан мэдэгдэл ирүүлсэн байна.

Уг мэдэгдэлд “Монголын төр тогтвортой байх нь эх орон, ард түмэнд хэрэгтэй. Ардчилсан нам дотоод зөрчил тэмцэлгүй, албан тушаалын төлөө хэт улайрахгүйгээр нэг баг, бүрэлдэхүүн болж хамтран ажиллах нь намын анхан болон дунд шатны байгууллага тогтвортой, амжилттай үйл ажиллагаатай, сонгогч олон түмний итглийг алдахгүй, улстөрийн намын зорилгоо биелүүлэхэд томоохон хувь нэмэр болох болно.

Иймд Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг ард түмэн, улс эх орныхоо хөгжил дэвшил, намын дотоод эв нэгдлийн зарчмыг баримтлан нэг баг болон Ардчилсан намын Шинэчлэлийн Засгийн газрын тогтвортой байдлыг ханган хамтран аиллахыг Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд уриалж байна”  гэжээ.