sonin.mn

ВАШИНГТОН. /Reuters/. Амь насанд хүрэх аюултай “Эбола" вирусийн тархалтыг зогсооход туслахаар Баруун Африк руу явсан бүх цэргээ буцаж ирснийх нь дараа хорионд гурван долоо хоног байлгаж, тусгаарлана гэж АНУ-ын арми мэдэгдлээ.

“Эбола” вирус хурдацтай тархаж буй Баруун Африкт эмчилгээний байгууламж барих замаар үүнтэй тэмцэхэд туслуулахаар 4000 цэргээ АНУ-ын арми  Баруун Африк руу илгээхээр төлөвлөж байгаа аж.

1100 орчим цэрэг, тэдний олонх нь Либерид хэдийн үүргээ гүйцэтгэж эхэлжээ.

Энэ вирустэй тэмцэх арга хэмжээний хүрээнд цэргүүдийг эх орондоо буцаж ирэхээр нь гурван долоо хоног гадаад ертөнцөөс тусгаарлана гэж лхагва гарагт АНУ-ын БХЯ мэдэгдсэн юм.

АНУ-ын зарим муж улс үүнтэй адил хорио тогтоосныг эмнэлгийн ажилтан, албан хаагчид эрс шүүмжилж, ийм арга хэмжээ авч буйг хүний эрхийг зөрсөн хэрэг гэж үзэж байгаа билээ.

Цэргийн албан хаагчдад зориулсан энэ хориог үргэлжлүүлэх эсэхийг 45 хоногийн дотор хэлэлцэж шийднэ гэж Пентагон мэдэгдлээ.

Г.Доржханд

Эх сурвалж: