sonin.mn

ХОНКОНГ. /Xinhua/. Хонконгийн цагдаа нарыг дэмжсэн өргөх бичигт нэг сая гаруй оршин суугч гарын үсэг зурсан гэж тус хотын “Энх тайван, ардчиллын төлөө эвсэл” мэдэгдлээ.

Манай энэ хөдөлгөөний зорилго бол зам талбайг чөлөөлж, хэв журам, хуулийг хэвийн сахиулах боломж олгохыг “Төвийг эзэл”  хөдөлгөөний эсэргүүцэгчдээс шаардаж, олон нийтийн санаа бодлыг сонсож, гарын үсгийг нь цуглуулах гэж тус эвслийн албан ёсны төлөөлөгч Роберт Чоу мэдэгдсэн юм.

10 дугаар сарын 29-ний оройн 07:00 цагийн байдлаар 1097176 хүний гарын үсгийг цуглуулсны 268144-ийг нь онлайнаар цуглуулсан бол, 829032 нь гудамж талбайгаар явж байсан хүмүүсийн гарын үсэг гэж тус эвсэл мэдэгдлээ.

Роберт Чоугийн хэлснээр, энэ нь хонконгчууд олноороо “Төвийг эзэл”-ийг эсэргүүцэж эхэлснийг нотолж байна.

Цагдаа нарын хууль сахиулах үүрэгт ажлыг дэмжиж, нийгмийн хэв журмыг сэргээн тогтоохын тулд “Энх тайван ба Ардчиллын төлөө эвсэл” нь Хонконгийн оршин суугчдын гарын үсгийг цуглуулах хөдөлгөөнөө 10 дугаар сарын 25-нд эхэлсэн юм. Энэ хөдөлгөөн ес хоног үргэлжилнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: