sonin.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 10 дугаар сарын 28-ны өдөр "Зүүн Хойд Азийн энх тайван, хамтын ажиллагаа” санаачилга анхдугаар дээд түвшний уулзалт болж өндөрлөв.   

Тус уулзалтанд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, ОХУ, АНУ гэсэн 6 улсын Засгийн газрын төлөөлөгчдөөс гадна, НҮБ, ЕХ, НАТО-гийн төлөөлөгчид ажиглагчийн хувиар оролцов.

Монголын төлөөлөгчдийг ГХЭЗХАЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх ахлан оролцов.