sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. ОХУ-ын засгийн газартай хамтран ажиллаж байж магадгүй хакерууд сүүлийн хэдэн долоо хоногт Цагаан ордны компьютерын сүлжээнд халдсан гэж АНУ-ын нөлөө бүхий сонин мэдээллээ.

“The Washington Post” сонин Цагаан ордны эх сурвалжуудаас иш татан лхагва гарагийнхаа дугаарт энэ тухай мэдээлсэн байна.

Үүнд, хэдхэн долоо хоногийн өмнө хакерууд Цагаан ордны нууц бус сүлжээнд халдсаны улмаас зарим сервис түр гацаж тасалдсан гэжээ.

Харин нууц сүлжээ рүү хакерууд орсон эсэхийг батлах нотлох баримт байхгүй байгаа аж.

Цагаан ордны хэвлэл, мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жош Эрнест энэ асуудлаар нарийн тайлбар өгөхөөс татгалзсан ч “Засгийн газрын сүлжээнүүд өдөр бүр кибер халдлагад өртдөг” гэсэн байна.

“The Washington Post”-ын үзэж буйгаар, энэ хакерууд НАТО болон Украины засгийн газрын сүлжээнд ч бас халдсан бололтой.

Г.Доржханд

Эх сурвалж: