sonin.mn

ТУНИС. /BBC/. Тунист өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуулийн саналын хуудсыг тоолсны дараа тус улсын иргэний улс төрийн "Нидаа Тунис" нам парламентад 85 суудал авчээ.

Эрх баригч лалын “Ан-Нахда” нам 69 суудал авсан байна.

Тунисын энэ удаагийн парламентын сонгууль нь 2011 оны “Арабын хавар” гэж нэрлэх болсон хувьсгалын дараа тус улсад эхэлсэн ардчилсан өөрчлөн шинэчлэлтийн нэг хэсэг болсон юм.

“Нидаа Тунис” намыг Тунисын алдартай улс төрч бөгөөд тус улсын Ерөнхий сайд асан Бежи Каид Себси 2012 оны дундуур байгуулжээ.  Тус нам богино хугацаанд Тунисын хамгийн алдартай намуудын нэг болсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: