sonin.mn

ЛУГАНСК. /ITAR-TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсад /БНЛАУ/ байлдааны ажиллагааны улмаас энэ оны тавдугаар сараас хойш 456 энгийн иргэн амиа алдсан байна. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Лариса Айрапетян мэдээлжээ.

“Тавдугаар сараас хойш байлдааны ажиллагаанд 2973 хүн өртсөнөөс 2514 нь шархдаж, 456 хүн амиа алдсан” гэж Айрапетян мэдээлсэн байна. Тэрбээр БНЛАУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа аж.

Түүний хэлснээр, өнөөдрийн байдлаар тус улсад эм, хэрэгсэл хүрэлцэхгүй байна. Тухайлбал, “зүрхний, халуун бууруулах болон үрэвслийн эм, антибиотик” хүрэлцэхгүй байна.

Өнөөдрийн байдлаар БНЛАУ-д эмнэлгийн 187 байгууллага ажиллаж байгаа ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: