sonin.mn

НҮБ. /NHK/. Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгахыг уриалсан Японы тогтоолыг НҮБ-ын Зэвсэг хураах хороо баталжээ.

 Япон уг тогтоолоо Ерөнхий Ассамблейн хороонд өнгөрсөн 20 жилд жил бүр өргөн барьсан аж.

Энэ жилийн тогтоолд цөмийн зэвсгийг устгахад илүү хүчин чармайлт гаргахыг уриалсан юм. Ирэх жил Хирошима болон Нагасакид атомын бөмбөгдөлт болсны 70 жилийн ой тохиох аж.

Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний тайланг ирэх жил хийхээр төлөвлөжээ.

Цөмийн зэвсгийн талаарх мэдээллийг ил болгох тогтоолыг АНУ болон Орос талархан хүлээн авсан байна.

Умард Солонгосын цөмийн туршилт болон пуужин харвах асуудал түгшүүр төрүүлсэн хэвээр байгааг тогтоолд дурджээ.

НҮБ-д суугаа Японы байнгын төлөөлөгчийн мэдээлснээр, 116 орон тогтоолыг дэмжсэн нь дээд амжилт болсон байна.

163 гишүүн орон тогтоолыг дэмжсэн бол 13 орон түдгэлзж, Умард Солонгос ганцаараа тогтоолыг эсэргүүцсэн ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: