sonin.mn

Сүүлийн хэдэн өдөр улстөр тойрсон яриаг Ерөнхий сайд гэх нэр томъёо салахгүй дагаж байна. Төрийн ордны баруун талд МАН-ынхан сурсан зангаа­раа гэрээ барьж, ард иргэдээс “Ерөнхий сайдыг яах вэ” гэдэг санал асуулга авч бужигнуулсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч мөн Дархан­чуудаас ийм санал асуулга авч байгаа аж. Тэрбээр өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан тэдний саналыг авч байгаа юм байна. Одоогоор 1000 гаруй хүний саналыг авсан бөгөөд даваа гараг хүртэл санал авна гэнэ.

Харин тэрбээр иргэдийн саналыг даваа гарагт өөрийн мэдлийн цаг буюу бие даагч ги­шүүдийн мэдээллийн үеэр олон нийтэд зарлах аж. Ямартай ч Ерөнхий сайдыг тойрсон асуу­дал Дарханд хэрхэж байгааг С.Ганбаатар гишүүн бидэнд хэлж өгөх гэж байгаа бололтой.

Үүнийг харсан зарим нь түүнийг “шууданч тагтаа” гэж нэрлээд байгаа бөгөөд эрхэм гишүүн шинэ гишүүн дахин нэг шинэ хочтой болов.

Эх сурвалж: