sonin.mn

Хятадын Засгийн газраас зохион байгуулж байгаа авлигын эсрэг ажлын хүрээнд эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаад зугтсан 180 албан тушаалтныг саатуулсан аж. Нийгмийн аюулгүй байдлын сайд өчигдөр энэ талаар мэдэгдлээ.

Хятадын цагдаагийн газар, 40 улс орны хууль хяналтын байгууллагын ажилтнууд 100 өдрийн кампанит ажил зохион байгуулсан аж. Гадаадад гарсан 76 даргыг эх оронд нь шил­жүүлснээс гадна их хэмжээний мөнгө залилсан 44 албан тушаалтныг саатуулжээ.

Сүүлийн жи­лүүдэд Хя­тадын дарга, албан тушаалтнууд авсан авлигын мөнгөө гадаад орнуудад амьдардаг гэр бүлийнхэн, хамаатан садандаа илгээгээд дараа нь өөрсдөө очсон хэрэг олон гарчээ.

/ИТАР-ТАСС/
Эх сурвалж: