ОХУ-ын засаг захиргаа хойд туйлын дэвсэг дэх эзэмшлээ өргөтгөхөөр НҮБ-д хандахаар төлөвлөж байгаа талаар Байгалийн нөөц, экологийн сайд С.Донской мэдэгдлээ. Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрын гишүүдтэй өнгөрсөн лхагва гарагт хийсэн хурлын үеэр Хойд мөсөн далайн 1.2 сая хавтгай дөрвөлжин дэвсгийн хилийг өргөтгөх тухай хэлэлцсэн аж.
Түүнчлэн Хойд туйл бохирдсон гэх мэдэгдэл үндэслэлгүй болохыг Байгалийн нөөц, экологийн болон Батлан хамгаалах яамнаас хэлжээ. “Гринпис” байгууллагын Оросын салбарыг тэргүүлдэг С.Цыпленков “Хойд туйлд байсан Зөвлөлтийн цэргийн обьектуудыг сэргээх явцад бүс нутгийн тэр тусмаа Врангель арлын байгаль орчин бохирдож, экологид хохирол учирсан” гэж энэ сарын дундуур хэлсэн аж.
Дашрамд дурьдахад, Хойд туйл, Хойд мөсөн далай нь аль ч улсын өмч биш юм. НҮБ-ын тогтоолд зааснаар Хойд мөсөн далайн дэвсэг эзэмших эрхтэй улсууд 10 жилийн хугацаанд өөрийн орны дэвсгийн хилийг өргөтгөх хүсэлт тавьж болох аж. /ВВС.com/
Н.Тунгалаг
Эх сурвалж:
Сэтгэгдэл0